Москвагийн зүгээс Сирийн өмнөд хэсгийн хурцадмал байдлын асуудлаар Иордан болон АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Иорданы тал Сирийн өмнөд нутгийг сэргээн хөгжүүлэх асуудлаар Москватай ижил байр суурьтай байгаагаа ч мэдэгдсэн байна.
Талууд уг асуудлаар холбоо тогтоон ойрын хугацаанд Иордан-АНУ-ОХУ хамтарсан гурван талт яриа хэлэлцээ хийх тухай Оросын Гадаад харилцааны дэд сайд Михаил Богданов өнөөдөр /2018.05.29/ мэдэгдлээ. Тэрбээр гурван талт хэлэлцээг тохиромжтой нөхцөлөөр явуулах бүх санал санаачлагыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэв. Мөн нөхцөл байдал нэгэнт хурцадмал болсон тул аль болох яаралтай хуралдуулах шаардлагатай байгааг онцоллоо.
Гадаад харилцааны дэд сайд Михаил Богданов нь Ерөнхийлөгч Владимир Путины Ойрх дорнод, Африкийн бүс нутгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг юм.
Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт /2018.05.25/ АНУ-ын Төрийн Департаментаас мэдэгдэл хийсэн. Хамтрагч гурван түншүүд гал зогсоох нь Сирийн өмнөд нутагт үүсээд байгаа сөргөлдөөнийг намжаах, дайсагнасан үйлдлийг таслан зогсоох, амгалан тайван байдлыг бий болгон оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: RT
Ө.Баярзул