Ньюс хөтөч: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2018.05.30-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болно

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Дэлгэрсайхан, Ж.Эрдэнэбат нарын санаачилж, Зам тээврийн яамтай хамтран “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт зөвлөгөөнийг үдээс өмнө Туушин зочид буудалд, үдээс хойш Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.

  • Гэр бүлийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Холбоо барих утас: 90100290, 98980404

09.30

  • “УРГАМАЛ ОРШИХУЙД АМЬДРАЛ ОРШИНО” сэдэвт онол-практикийн бага хурал “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д болно. Холбоо барих утас: 99153766, 99041612

10.00

  • Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн судалгааны байгууллагаар хийлгэсэн банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх иргэдийн итгэл, хүлээлтийн судалгааг танилцуулна. Арга хэмжээ санхүүгийн зохицуулах хорооны 211 тоот танхимд болно.
  • Сонгинохайрхан дүүргийн хөгжиж буй хүүхдүүд /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд/ болон Тэмүүжингийн андууд тусгай хэрэгцээт цэцэрлэгийн Хүүхдийн баярын үйл ажиллагаа тайлан тоглолт Сонгинохайрхан дүүргийн Чингис Соосэ сургуулийн хүндэтгэлийн талбайд болно.Холбоо барих утас: 89002345

  • НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сарын 2,3-ны амралтын өдрүүдэд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдах талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:99039442

10.30

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аяны талаар мэдээлэл хийнэ.

11.00

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ‘Хан-Уул хөгжил’ сангийн тэргүүн хатагтай Пүрэвийн Батчимэг Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн 100 бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулна. Арга хэмжээ МХҮХ -н дээр болно. Холбоо барих утас: 99105658

  • Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн, анагаахын доктор, зохиолч, орчуулагч, зураач, дорно славяны хамгийн анхны хэвлэлийг үндэслэгч Франциск Лукич Скоринагийн бүтээлийн цоморлиг 21 боть номыг монгол улсын үндэсний номын санд гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа монгол улсын үндэсний номын сангийн үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд болно. Холбоо барих утас: 70112397, 88503508

  • БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн ивээл дор олон улсын балетын тэмцээн Монголд анх удаа зохиогдож байна. Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит энэхүү тэмцээний талаар маргааш зохион байгуулагчид хэвлэлийн хурал Дуурийн театрт болно. Холбоо барих утас: 8811-1046, 9913-3831

  • MN-Мэдээллийн төвд “Номин”, “И март” сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийг дарамтлах замаар ард иргэдэд өндөр үнэтэй бүтээгдэхүүн тулгаж байгаа талаар “Оргил” худалдааны төвөөс мэдээлэл хийнэ.

  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид 130 хүүхэд баярлуулах арга хэмжээ болж, албаа сурталчилж, багаж хэрэгслээ дэлгэж хүүхдүүддээ танилцуулах үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 88033263

  • Централ цамхагийн “Монет” зоогийн газарт Канон бренд болон “Бидний цөөхөн Монголчууд төсөл”-ийн хамтын ажиллагааны нээлтийн ёслол болно

  • Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг олон нийтэд сурталчилах өдөрлөгийг Нийслэлийн цагдаагийн газарт зохион байгуулна.

11.30

  • Сүхбаатар дүүрэг дэх 100 айл орчмын дэлгүүрүүдэд зарагдаж буй барилгын материалуудын савлагаа, жин хэмжүүрийн байдалд гүйцэтгэлийн шалгалт хийнэ. Мөн 100 айл орчмын ил задгай худалдааг цэгцлэх ажлын үр дүнгийн талаар тодруулга авч болно. Холбоо барих утас: 91887887

  • Үндэсний мэдээллийн төвд Зүүн хөлний дунд чөмөгний яс хайлж, ясны хавдартай болсон 22 настай залууд туслахаар сэтгүүлчид, гэрэл зурагчид хамтран “Нэг амь-нэг сэтгэл” аяныг эхлүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • Монголньюс мэдээллийн төвд Гэр хороолол хөдөлгөөнөөс 2018.05.31-ний өдөр хийх жагсаалын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11.40

  • Цагдаагийн 35 алба хаагч хуримын ордонд хуримаа хийнэ.

12.00

  • “Монгол ньюс”-ийн Хэвлэл мэдээллийн төвд гоцлол бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолт “Корпорэйт конвеншн сентер”-т ямархуу чиг хандлага, өнгө төрхтэй болох талаар зохион байгуулагч, шилдэг уран бүтээлчдийг дэмжигч “Виртүс” академи болон ивээн тэтгэгч Швейцарийн хөгжлийн агентлагаас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99776917

  • Нийслэлийн “Каластрын төв”-ийн нээлт Урт цагаанд Батзүү оёдлын үйлдвэрт болно. Утас: 91113191, 88080750

12.30

  • Монголньюс мэдээллийн төвд Аргальхүү төслийн ‘АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ’ комик, өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 99065653, 90085500

 13.00

  • БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН-ii ЭМНЭЛэг нээлтээ хийнэ. хОЛБОО БАРИХ УТАС: 90275454 91000017
  •  Зөрчлийн хуулиар хэвлэлийн салбарын ТББ-ууд, цагдаа, хуулть хяналтынхан оролцсон хэлэлцүүлэгтэй.

 14.00

  • “Blue Sky” зочид буудалд НЗДТГ-аас www.open.ulaanbaatar.mn цахим системийг танилцуулна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1957.05.30 БНМАУ-аас Хөх хотод Ерөнхий консулын газраас байгуулж, Ерөнхий консулаар Даш томилогдов.

1990.05.30 ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот болон Монголын нийслэл Улаанбаатар хотын хооронд анх удаагаа олон улсын галт тэрэгний маршрут нээв

1991.05.30 Дэлхийн үр тариан төлөвлөгөөний захиргааг төлөөлөн АНУ-ын Засгийн газар, Хятадын Засгийн газрыг төлөөлөн Хятадын худалдааны яам, Төмөр замын яам Дэлхийн үр тариа төлөвлөгөөний захиргааны Бээжинд суугаа төлөөлөгчийн газрын нэг гишүүн БНМАУ-д үр тарианы яаралтай тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

АНУ-ын Засгийн газар Монголд 30 мянган тонн буудайгаар туслах, гэхдээ аль болох түргэвчлэхийн тулд эхний хэсгийг Монгол руу тээвэрлэн хүргэж, Хятадын Засгийн газар 140 мянган тонн буудай зээлээр өгөхийг зөвшөөрсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж