МАН-ын бүлэг яг одоо /2018.05.29/ ээлжит бусаар хуралдаж байна. Тус намын бүлгийн хуралдаанаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудал дээр байр сууриа нэгтгэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Гэхдээ бүлгийн зүгээс энэ асуудлаар албан ёсоор мэдээлэл хийхгүй юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв юм гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д элсэхээс илүүтэй идэвхитэй ажиглагчийн статус хадгалсаар ирсэн юм.