Нийслэлийн МАН-ын гишүүд өнөөдөр /2018.05.29/ жагсч, ирэх зургадугаар сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын бага хуралд шат шатны төлөөлөгч нарыг оролцуулах санал гаргаад байгаа юм. Жагсагчдын тэмцэл Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаан руу шилжсэн юм. Учир нь жагсаалтай зэрэгцэн Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Тусгаар тогтнолын ордонд хуралдсан юм.
Жагсагчдын зүгээс Тэргүүлэгчдийн хуралдаанд өөрсдийн төлөөллөө оруулж, шаардлагаа өгөх хүсэлт гаргасан боловч тэдний саналыг нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Батболд хүлээж аваагүй учраас жагсагчид Тусгаар тогтнолын ордны есөн давхарт суултаа үргэлжлүүлсэн юм. Гэвч тэргүүлэгчид хуралдаанаа дуусгаж, жагсагчдын шаардлагыг хүлээж авахаар болж, тэдний төлөөлөлтэй уулзсан юм.
Харин тэдэнд шаардлагыг хүлээн авч, ажлын хэсэг байгуулахаар болсон гэдгээ хэлснээр МАН-ын гишүүдийн жагсаал өндөрлөлөө.
Т.ОД