Точиношинд Төрийн шагнал олгохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Точиношинд Төрийн шагнал олгохоор болжээ

Точиношинд Төрийн шагнал олгохоор болжээ

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлүүлсэн Гүржийн бөх Точиношинд озэки (арслан) цол олгохоор болсон билээ. Түүнд шинэ цол олгох арга хэмжээ маргааш болох юм байна.

Точиношинийг сүмод амжилт гаргаж эхэлснээс хойш Гүржид сүмог үзэх нь их болжээ. Эх орныхоо нэрийг Японд гаргаж буй түүнийг ард иргэд нь бахархалтайгаар хүлээж байгаа аж. Гүржийн ерөнхийлөгч Георгий Маргвелашвили түүнд Төрийн шагнал хүртээхээр болсон байна.

30 насандаа озэки болсон Точиношин энэ оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн юм. Тэрбээр маргааш арслан цолоо авсны дараа ирэх долоо хоногт нутагтаа очих аж. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж