Ц.Нанзаддоржийг Б.Мэргэн гүтгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Ц.Нанзаддоржийг Б.Мэргэн гүтгэсэн үү?

Ц.Нанзаддоржийг Б.Мэргэн гүтгэсэн үү?

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон  Ц.Нанзаддоржтой холбоотой мэдээллийг “Веритас Партнерс”-ийн хуульч Х.Мэргэн дэлгэх болсон. Тэрбээр  “АТГ-т Ц.Нанзаддоржийн хөрөнгө орлогын мэдүүлэг нь огт алга гэсэн хардлага байгаа.  Түүний Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд нь 4.9 сая ам.доллар байдаг. Хүүхдийнх нь хадгаламжийн дансанд 2.9 сая ам.доллар бий” гэх мэдээллийг түгээгээд байгаа.  Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржоос тодруулахад “Би төрийн албан хаагч байхдаа АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ цаг тухай бүрт өгөөд явдаг байсан.  Миний хүүгийн дансанд 2.9 сая ам.доллар байхгүй ээ. 2.9 сая төгрөг л бий. Үүнийг мушгин гуйвуулаад  доллар, юаньтай гэж улс төр хийх нь зохимжгүй. Бодвол тэр хуульч хүүхэдтэй л байх” гэсэн товчхон хариулт өглөө. Тэрбээр  АТГ-т өгсөн ХОМ-доо хүүхдийнх нь хадгаламжид 2.9 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж