Япон теннисчин дөрвөн цаг үргэлжилсэн тоглолтод хожигдов

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Япон теннисчин дөрвөн цаг үргэлжилсэн тоглолтод хожигдов

Япон теннисчин дөрвөн цаг үргэлжилсэн тоглолтод хожигдов

Францын Парис хотод дэлхийн шилдэг теннисчид цуглараад байна. Талбайн теннисний “Их дуулга” тэмцээн болох Францын нээлттэй тэмцээн эхлээд хоёр хоног өнгөрсөн ч сонирхол татсан олон тоглолтууд гарсаар байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Японы теннисчин Ю.Нишиока шилдэг 64-т шалгарч чадсангүй. Тэрбээр эхний тойрогт Испанийн теннисчин Вердаскотой оноолт таарсан юм. Тоглолт дөрвөн цаг үргэлжилж, Испани теннисчний ялалтаар өндөрлөлөө.

Энэ жил 34 настай хашир туршлагатай тоглогч Вердаско хүндхэн тоглолтоос хоёрдугаар тойрогт шалгарсан бол 22 настай залуу теннисчин Нишиока эхний тойргоос хасагдсан цувралаа үргэлжлүүлэв. Хэдийгээр Нишиока энэ удаа ганцаарчилсан төрлөөс хасагдсан ч хосын төрөлд өрсөлдөхөөр болсон байна. 

Хоёрдугаар тойрогт шалгарсан Испанийн Вердаско Аргентиний теннисчин Андреоззитай тоглохоор болжээ. Фернандо Вердаско энэ тэмцээнд 30-д эрэмбэлэгдэн тоглож байгаа аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж