
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болох ба эдгээр жинд Монголын зургаан жүдоч зодоглож буй юм. Харамсалтай нь, жүдочид хоёрдугаар тойргийн барилдаанаа хийгээд буй энэ үед 66 кг-д хүч сорьж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатараас бусад нь ялагдаад байна. 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатарын тухайд эхний тойрогт Энэтхэгийн Манжеет Нандалыг, дараа нь БНХАУ-ын жүдоч Лью Ренванг цэвэр ялсан билээ. Одоо тэрбээр Гүржийн бөх Дэвид Асумбанитай барилдана.
С.Цэлмэг