Хунтайж Харри, Меган нар бал сараа 4000 миллийн тэртээх Канадын Алберта мужид байрлах эзэн хааны амралтын эдлэн гэгддэг үзэсгэлэнт байгалд өнгөрүүлэхээр болжээ. Уг мэдээллийг америкийн оддын TMZ веб сайт даваа гаригт /2018.05.28/ олонд ил болголоо. Хосууд Пэйрмонт Жаспер паркийн тансаг сууцанд байрлахаар төлөвлөж байгаа аж.
Тэнд 1939 онд Элизабет I, Эзэн хаан Жорж VI, 2005 онд Элизабет II, Хунтайж Филип нар байрлаж байсан түүхтэй газар юм байна.
Сассэксийн хунтайж Харри, гүнгийн ахайтан Меган нарын аюулгүй байдлыг хангах үүднээс Их-Британи болон Канад улсын Засгийн газар хүч хавсран ажиллахаар болжээ.
Шинэхэн хосууд Канадыг зорихын өмнө Ирландаар дайран нисэхээр төлөвлөж байна. Тэд Дублинд нэг өдрийг өнгөрүүлэх бөгөөд энэ нь Хунтайжийн хувиар Харригийн Ирландад хийх анхны айлчлал нь болох юм.
Ө.БАЯРЗУЛ
Эх сурвалж: Express UK