Парисын дэлхийн аваргын татамид эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д хүч сорьсон ОУХМ М.Уранцэцэг эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар хоёрдугаар тойрогт Румыны бөх Алина Думитрутай сугалаа таарч барилдан, цэвэр ялагдлаа. Мөн энэ жинд өрсөлдөж буй Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн бөгөөд тун удахгүй хоёрдугаар тойргийн барилдаанаа Кубын бөх Местре Алварезтай хийнэ.