Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр

Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс өнөөдөр /2018.05.29/ ‘Ёс суртахуунаа эрхэмлэе’ уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлж занч халсан гурван үйл явдал давхацсан өдөр гэж үздэг байна.

Бурхан шашинтны бүх байгууллагууд энэ өдрийг хамтран тэмдэглэж байгаа бөгөөд бурхан багшид мандал өргөх ёслол боллоо.

Мандал өргөх ёслолд УИХ-ийн дарга М. Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар, УИХ-ын гишүүн, Д. Лүндээжанцан, НИТХ-ын дарга С. Амарсайхан, Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Д. Чойжамц  нар оролцов.  Мандал өргөх гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой аж. Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан арга хэмжээ Гандантэгчинлэн хийдэд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм.

Энэ өдрийн талаар Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ж. Одгарьд “Сүүлийн жилүүдэд үнэхээр анхаарал хандуулах шаардлагатай болсон асуудал бол нийгмийн ёс суртахуун. Ганцхан Монголд энэ асуудал байна уу гэвэл бас үгүй байна. Дэлхий нийтийн ёс суртахууны асуудал хамгаас эрхэм байна. Сая НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хурал дээр ёс суртахууны асуудлыг онцгой анхаарахгүй бол болохгүй юм байна гэдгийг онцолсон байдаг. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд монголын нийгэм тэр дундаа залуучууд руу хандсан үйл ажиллагааг зуны тэргүүн сарын шинийн нэгнээс хойш явуулж байна. Энд ёс суртахуунаа эрхэмлэе уриан доор залуучуудыг хорт зуршилд автах, хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх тал дээр анхааруулах үүднээс ажиллаж байна” гэлээ.

Н.Ганбат

Гэрэл зургийг: Н.Батмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж