Лукашенко Оросыг зэмлэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Лукашенко Оросыг зэмлэж байна

Белорусийн ерөнхийлөгч Лукашенко Оросын талаас эдийн засгийг нь унагаах бодлого явуулж байна гэж зэмлэсэн байна. Оросын талаас нефть бүтээгдэхүүний экспортын татвараа нэмж дээр нь Белорусаас авах импортын бүтээгдэхүүнийг хязгаарлаж байгаа нь Беорусийн эдийн засагт муугаар нөлөөлж байгаа ажээ. Тэр хэлэхдээ “Хэдийгээр Оросын эрх баригчид байдлыг зөөллөнө гэж байгаа боловч бодит нөхцөл байдал дээр …бид төлөвлөгөөтэй хийсэн үйл ажиллагаатай тулгарч байна” гэсэн байна. Энэ эдийн засгийн хүндрэл нь Белорусийн “амьдрах” чадварыг аюулд оруулж байна гэж Лукашенко тодорхойлжээ. “Гэхдээ бид Европын төвд оршдог учраас ганцаардахгүй. Оросууд биднийг хаашаа холдох вэ гэж байх шиг байна.Бид холдож чадна” гэж Лукашенко хэлжээ. Мөн  тэрээр Киргизийн ерөнхийлөгч асан Бакиевийн Минскт ирсэн мэдээллийг Москва ил болгон тараасан гэж буруутгажээ. Мөн тэрээр энэ асуудлаар Оросын барьсан байр суурийг ч нэлээд шүүмжилж байгаа юм. Яагаад энэ асуудалд ингэж эмзэг хандаад байгааг зарим эх сурвалжууд тайлбарлахдаа удахгүй болох Белорусийн сонгуультай холбож байна. Хэрэв Бакиевийн хувь заяаг хуваалцвал түүнд Кремлээс асуудалгүй тусална гэж найдах аргагүй гэдгийг ойлгож эхэлсэн бололтой хэмээн эх сурвалжууд тодорхойлж байгаа юм. 

M.Наст  
Эх сурвалж Лента.ру агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж