Дэлхийн энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй компаниуд

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй компаниуд

Дэлхийн энэ жилийн хамгийн үнэ цэнэтэй компаниуд

Дэлхийн хамгийн үнэтэй компаниудын жагсаалтыг WPP болон Kantar Millward Brown нар шинэчлэн гаргажээ. Энэ жилийн шилдэг аравт Хятадын хоёр компани байгаа нь Алибаба болон Шеньженьд төвтэй Тенсент компаниуд юм. Өнгөрсөн жилээс энэхүү жагсаалтад шинээр орж ирэх болсон онлайн тоглоом,  шуурхай мессежний үйлчилгээ үзүүлэгч аппликэйшн бүтээгч Тенсент компанийн зах зээлийн үнэлгээ нэг жилийн дотор 65 хувиар өсөж, нийт 179 тэрбум ам. доллараар үнэлэгджээ. Харин Жак Магийн үүсгэн байгуулсан Алибаба группийн нийт үнэлгээ 113 тэрбум ам. доллараар хэмжигдсэнээр жагсаалтын есдүгээрт бичигдэв.

Google компанийн хувьд энэхүү жагсаалтыг сүүлийн 12 жилийн туршид тасралтгүй тэргүүлж буй бөгөөд өмнөх онтой харьцуулбал тус компанийн зэх зээлийн үнэлгээ 23 хувиар өсөж, 302 тэрбум ам. долларын зах зээлийн үнэлгээтэй болсон байна.

2018 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭТЭЙ 10 КОМПАНИ:

  1. “Google”
  2. “Apple”
  3. “Амазон”
  4. “Майкрософт”
  5. “Тенсент”
  6. “Фэйсбүүк”
  7. “Виза”
  8. “МкДоналдс”
  9. “Алибаба”
  10. “AT&T”

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж