АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой хийх дээд хэмжээний уулзалтын өмнө Японы ерөнхий сайд Шинзо Абетэй уулзах талаар Цагаан ордноос даваа гаригт /2018.05.29/ мэдээллээ.
Ерөнхийлөгч Д.Трампыг уулзалт цуцалсан мэдэгдэл гаргасны дараа хоёр улсын тэргүүн нар утсаар ярилцсан байна. Хойд Солонгос цөмийн болон химийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө бүрэн дуусгавар болгох зайлшгүй шаардлагатай гэдэг дээр талууд санал нэгтэй байгаа аж.
Токиогийн зүгээс Японд шууд аюул занал учруулж байгаа Хойд Солонгосын богино болон дунд тусгалын баллистик пуужингийн асуудал мөн өнөөг хүртэл шийдэгдээгүй Пеньянд хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хөндөж ярилцахыг Вашингтонд уриалж байна.
Д.Трамп болон Ш.Абе хоёул Сингапурт болох дээд хэмжээний уулзалтын өмнө нягт хамтран ажиллахаар дахин уулзахаа ч тохиролцжээ.
Ө.БАЯРЗУЛ
Эх сурвалж: Korea Times