Сэтгүүлчдэд байгаль орчны мэдлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд байгаль орчны мэдлэг олгоно

Сэтгүүлчдэд хүрээлэн буй орчин, байгаль экологийн сэтгүүл зүйн мэдлэг олгох “Environmental journalism workshop” сургалтыг МҮХАҮТ-аас өөрийн байрандаа маргааш 10.00 цагт үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Австрали улсаас урилгаар ирсэн байгаль экологийн мэргэшсэн сэтгүүлч Sarah Larsen, Kristen Grant нар сургалт явуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд МҮХАҮТ-аас гэрчилгээ гардуулах аж.  

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эвдэгдэж сүйдлэгдэхээс урьдчилан сэргийлэх, байгалийн гэмтэл доройтлыг нөхөн сэргээх, унаган дүр төрхийг нь хэвээр хадгалан үлдээх, ирээдүйгээ харсан эрүүл ногоон үйлс бүтээхийг сүүлийн жилүүдэд эрчимтэй эхлүүлж, сурталчилж байна. Гудамж, талбайдаа мод тарих, хашаа хороондоо цэцэг, ногоо үржүүлэхээс эхлэн усны ундаргыг хамгаалах, ойг нөхөн сэргээх, цөлжилтийг зогсоох, утааг багасгаж алга болгох хүртэл өргөн хүрээний санаачлагууд манай нийгэмд өрнөсөөр байгаа. Харин энэ үйл хэрэгт олон түмнийг уриалах, нийтийн ухамсарыг дээшлүүлэх, нийгмийн сэтгэл зүйг бий болгоход сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо чухал тул эл сургалтыг зохион байгуулахаар болжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж