Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт болов

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт болов

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жан Ханьхуй нар төлөөлөгчдөө ахлан оролцов. Энэ удаагийн уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтаар энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж буй гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах болон Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Эх сурвалж: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж