Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан, орон нутагт “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Гэр бүлийн зөвлөгч бэлтгэх сургагч багш” сургалтыг 5-р сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн нийт 80 сургагч багш бэлтгэгдэж байна. Сургагч багш нарыг бэлтгэснээр тэднээр дамжуулан хөтөлбөрт хамрагдах гэр бүлд хүрч ажиллаж, гэр бүлийн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах мэдлэг, чадвар олгох юм.
Сургалтаар гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн аргачлал, гэрээр айлчлах аргачлалыг Монголд хэрэгжүүлж байгаа Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын туршлага, гэр бүлийн хэв маяг талаас хөтөлбөрт хамруулах шаардлагатай өрхөд тулгамддаг асуудлуудыг тодорхойлох, гэр бүлийг дэмжих үндэсний болон орон нутгийн нөөц боломж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах нь, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь, нийгмийн халамжийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх талаар сургалт, хэлэлцүүлэгийг өрнүүлж байна.
Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР