Багсаа цэвэрлэхгүй байх
Нүүр дүүрэн бронзер түрхэх
Бронзерийг түрхэхдээ хацар шанаа эрүү гэсэн чиглэлд гурвын тоо зурах мэт хөдөлгөөнөөр тавих нь зүйтэй
Энгэсэгний өнгөө гар дээрээ түрхэж сонголт хийх
Үнэндээ хүний гар нүүр хоёрын өнгө өөр байх нь олонтаа. Хэрэв энгэсэгний өнгөө сонгож чадахгүйд хүрвэл эрүүний ясны дагуу түрхэж үзэхийг зөвлөж байна
Будагтайгаа унтах
Цагаасаа эрт хөгшрөх хамгийн том шалтгаануудын нэг. Түүнээс гадна арьсан дээр нүхжилт үүсэх, үүссэн нүхжилт тэлж томроход нөлөөлнө
Усны хамгаалалттай сормуусны будаг байнга хэрэглэх
Үнэхээр хөлрөмтгий аль эсвэл усан санд орох гээгүй бол аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь усны хамгаалалттай будаг нь сормуусыг ихээр хуурайшуулдаг. Ингэснээр сормуусны ургалт муудаж, уналт ихэснэ
Будагтай сормуусаа дэрвийлгэх
Будсан сормуусны үзэмжийг бууруулахаас гадна дэрвийлгэгч нь будагтай наалдаж, сормуусыг унагаах эрсдэлтэй
Г.СҮМБЭЭ