Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн болох Францын нээлттэй тэмцээн ням гаригт Парист эхэллээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс эхний тойрогт ялагдлаа. Тэрбээр Хятадын теннисчин Жанг Ванд хожигдсон байна. Энэ тоглолт нэг цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд Хятад теннисчин 6:4, 7:5-аар ялалт байгуулснаар шилдэг 64-т багтаж чадлаа.
Винус Уильямс ганцаарчилсан төрлийн тэмцээнийг эхний тойргоос өндөрлүүлсэн ч түүний тэмцээн дуусах болоогүй байна. Тэрбээр дүү Серена Уильямстай хамтран хосын төрөлд өрсөлдөхөөр болжээ.
Энэ жил 37 настай Винус “Их дуулга”-д долоон удаа түрүүлэхдээ Францын нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүй байна. Тэрбээр одоогоос 16 жилийн өмнө буюу 2012 оны тэмцээний финалд үлдэж байжээ.
Энэ жилийн Францын нээлттэй тэмцээний анхаарал татаж буй теннисчин Мария Шарапова өнгөрсөн шөнө эхний тоглолтоо хийсэн бол Серена Уильямс өнөөдөр талбайд гарна.
Парист ням гаригт эхэлсэн Францын нээлттэй тэмцээн зургадугаар сарын 10-ны өдөр өндөрлөнө.