“Олигарх” Н.Оюундарь

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

76:1

“Олигарх” Н.Оюундарь

“Олигарх” Н.Оюундарь

“News” агентлаг ’76:1′ буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарийг танилцуулж байна.


Тэрбээр ажлын гараагаа Монголын үндэсний бүтээмжийн төвөөс 1995 онд эхэлж олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байгаад 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон байна.

Ингээд 2008-2014 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны наймдугаар сар хүртэл Гадаад хэргийн дэд сайдаар ажиллажээ.

Тэрбээр энэ парламентын гишүүдээс гэр бүлийн орлогоороо тэргүүлдэг нэгэн юм. Түүний гэр бүлийн нийт орлого нь жилдээ нэг тэрбум 843 сая 822 мянган төгрөг хүрдэг аж. Мөн 350 саяар үнэлэгдэх 3 орон сууцтай, 830 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 216 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.

Одоогоор ‘Бльюмон’ ХХК, ‘Шөлөндө’ ХХК, ‘Ньюбулл’ ХХК, ‘Сура хаус’ ХХК, ‘Цэ энд Цэ’ ХХК, ‘Нью Мохито’ ХХК, ‘Бльюмон Пропертийс’ ХХК, ‘Риаж’ ХХК, ‘Нарны эрхэс’ ХХК, ‘Бльюмон Катеринг’ ХХК, ‘Монгол шар Айраг Брювери’ ХХК, ‘Түрэлт’ ХХК, ‘Петротранс Топ’ ХХК, ‘Петротранс Дорнод’ ХХК, ‘Петротранс’ ХХК, ‘Эрдэнэс Таван толгой’ ХК, ‘Боб фрэндс’ ХХК-иудыг 30-100 хувийг эзэмшдэг байна.

Түүний өвөө Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай соён гэгээрүүлэгч байжээ. Харин дүү нь Монгол Улсаас Тайландад суух Элчин сайдад нэр дэвшээд буй Н.Чимгүүндарь билээ.

Ингээд УИХ-ын гишүүн Н.Оюундарийн товч намтрыг танилцуулж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд – Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр
  • 1998 онд – Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1995-1996 онд – Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
  • 1996-1997 онд – Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
  • 1997-1998 онд – Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
  • 1999-2000 онд – Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
  • 2000-2004 онд – Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2004-2006 онд – Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
  • 2006-2007 онд – НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
  • 2008-2012 онд – Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2008-2010 онд – БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
  • 2010-2014 онд – “Бльюмон” групп ХХК зөвлөх
  • 2014-2015 онд – Гадаад хэргийн яамны дэд сайд
  • 2015-2016 онд – “Бльюмон” групп ХХК зөвлөх
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2010 онд – Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

Англи, орос, герман, хятад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж