Ньюс хөтөч: АТГ-ын Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АТГ-ын Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АТГ-ын Олон нийтийн зөвлөл мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Налайх дүүрэгт ‘Нарны хүүхдүүд’ аяны тайлант өдөрлөг зохион байгуулагдана. Харилцах утас: 8933-0702 /Одонтуяа-ЗДТГ хэвлэлийн төлөөлөгч/

04.00

  • Гандантэгчлэн хийдийн Жанрайсэгийн талбайд Бурхан багшийн Их дүйчэн өдрийн баярын өдөрлөг эхэлнэ.

09.00

  • ‘Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь’ төслийн үр дүнг хэлэлцэх семинар Holiday Inn- Хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99153766

10.00

  • ‘XXI ЗУУНЫ ШИНЭ ДАЯАРШИЛ БА ХӨГЖИЛ‘ сэдэвт хэлэлцүүлэг Эрдмийн ордны таван давхрын хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас:9999-7823
  • “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр’-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит зургадугаар хуралдаан ГХЯ-ны ‘Зөвшилцөл’ танхимд болно. Холбоо барих утас: 99089666, 99209315
  • ‘Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам’-ын нээлтийн үйл ажиллагаа Спортын төв ордонд болно.
  • УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.

11.00

  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ‘АТГ Энхжаргалийн хувийн компани болсон нь баримтаар нотлогдлоо’ сэдвээр хэвлэлийн хурал АТГ-ыН 105 тоотод.зохион байгуулна.
  • ХНХЯ-ны хурлын танхимд Монголоос Япон улсад дадлагажигч илгээх үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон улстай Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр байгуулж, хамтын ажиллагааны санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам, Хууль зүйн яам болон Ур чадварын дадлагын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл Монголд ирсэн. Тэдгээр хүмүүс болон манай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг хариуцсан албаныхан оролцоно. Холбоо барих утас: 91915340, 88844482.
  • ШЕЗ-д Шүүгчийн сонгон шалгаруулалтыг шинэчилсэн журмын дагуу явуулж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

11.40

  • Монголын Үндэсний музейд “Вагиндра” нийгэмлэгээс нийтэд танилцуулж буй “Түвд, Монгол, Оросын найрамдалт харилцааны нэрт зүтгэлтэн Ценшав Хамбо Ринбүүчи Агваан Доржиев” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00

  • Хан-уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцана. Холбоо барих утас: 99179899 86885060

MN-Мэдээллийн төвд

11.30

  • УНТЭ-т зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нэрээр хүний амь хохироосон асуудлыг эсэргүүцэж гавьяат эмч Л.Жамбалжав мэдээлэл хийнэ.

15.00

  • МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудын тус сургуулийн Сургалтын журам, Дотоод журам болон Дээд боловсролын тухай хууль зөрчиж оюутан элсүүлдэг, төгсгөдөг, дүн засдаг үйлдлийг таслан зогсоох, зөрчил гаргасан удирдлага, ажилтнуудад хариуцлага тооцохыг шаардаж оюутнууд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж