Владимир Путин шууд нэвтрүүлэгт орно

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Владимир Путин шууд нэвтрүүлэгт орно

Владимир Путин шууд нэвтрүүлэгт орно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины телевизийн шууд нэвтрүүлэг зургадугаар сарын 7-ны Пүрэв гаригт болно хэмээн Кремлийн Хэвлэлийн алба мэдээллээ.

Шууд нэвтрүүлэг Москвагийн цагаар өдрийн 12.00 цагт эхэлнэ. Нэвтрүүлгийг телевизийн ‘Первый’, ‘Россия 1’, ‘Россия 24’, ‘ОТР’ сувгууд болон ‘Маяк’, ‘Вести FM’, ‘Радио России’ радиогоор шууд нэвтрүүлнэ.

Оросын иргэд Ерөнхийлөгчөөсөө асуух асуултаа утсаар, гар утасны мессежээр, гар утасны ‘Москва- Путину’, мөн OK Live гэсэн аппликэйшнээр дамжуулан өгч болох ажээ. Мөн ‘ВКонтакте’, ‘Одноклассники’ зэрэг олон нийтийн сүлжээний мессежээр бас хүлээн авах юм.

Оросын аль ч цэгээс 8-800-200-40-40 гэсэн дугаараар залган асуултаа өгч болох бөгөөд суурин болон гар утаснаас алинаас нь ч залгасан үнэгүй байх ажээ. Харин гадаад оршин суугаа орос иргэд +7-499-550-40-40 болон +7-495-539-40-40 утсаар залгаж болно.

Гар утасны мессежээр ирүүлэх асуултаа 0-40-40 дугаар илгээх боловч энэ нь зөвхөн Оросын операторуудын утаснаас авах ажээ. Гэхдээ мессеж илгээхэд үнэгүй. Асуултаа орос хэл дээр 70 тэмдэгтэд багтаан бичих ёстой.

Асуултыг тавдугаар сарын 27-ны 8.00 цагаас авч эхлэн нэвтрүүлэг дуусан дуустал явуулж болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж