Севастополь дарс үйлдвэрлэж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Севастополь дарс үйлдвэрлэж эхэлнэ

Севастополь дарс үйлдвэрлэж эхэлнэ

Севастопол хот дарс үйлдвэрлэж эхэлнэ гэж хотын Захирагч Дмитрий Овсянников хэллээ. Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар 5000 орчим гектар газарт усан үзэм тариалж байгаа бөгөөд талбайг 10-12 мянган гектарт хүргэх  боломж байгаа ажээ.

“Усан үзмийн тариалалтын талбайг нэмэгдүүлснээр энэ салбарт ажиллагсдын тоо хоёр дахин нэмэгдэнэ. Дарс үйлдвэрлэгч хувийн аж ахуйн нэгжүүдийг энэ зах зээл рүү татан оруулснаар энэ хэрэгжих боломжтой” хэмээн Овсянников РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Усан үзмийн тариалалт, дарс үйлдвэрлэлийг багтаасан аялал жуулчлалын гурван маршрут одоо Крымд байгаа юм. Ийнхүү аяллын тусгай маршрут гаргасан нь бүтэн жилийн турш жуулчдыг татах боломжтой болгох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж