ОХУ-ын Кемеров муж Петербургийн Олон улсын Эдийн засгийн форумд анх удаа оролцож 15 гэрээ, хэлэлцээр байгууллаа хэмээн мужийн Амбан захирагч Сергей Цивиле РИА Новости-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
“Бид 15 гэрээ, хэлэлцээрийг байгууллаа. Энэ бол бидний олон улсын том форумд оролцож байгаа анхны тохиолдол. Бид Европын чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг хүсч байна. Санкт Петербург, Москва хотуудтай сонирхолтой гэрээнүүдийг байгуулж чадлаа” хэмээн Цивилев хэлсэн байна.
Мөн Францын Air Liquide компанитай гэрээ байгуулжээ. Энэ компани нь аж үйлдвэрийн хий үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани юм. “Air Liquide компани манай мужид аж үйлдвэрийн хий боловсруулах үйлдвэр барина. Энэ нь Кемеров муж, Evraz, Air Liquide-ийн хамтарсан төсөл юм. Новокузнецк хотод байгуулагдах энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн салбар, ХАА-н салбарт ашиглана” гэж Кузбассийн тэргүүн тодотгосон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ