Ираны Ерөнхийлөгч Х.Рухани БНХАУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Ираны Ерөнхийлөгч Х.Рухани БНХАУ-д айлчилна

Ираны Ерөнхийлөгч Х.Рухани БНХАУ-д айлчилна

Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани ирэх сард бүс нутгийн дээд хэмжээний уулзалтаар БНХАУ-д айлчлах тухай Хятадын Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2018.05.28/ мэдээллээ.

Айлчлалын үеэр тавигдах гол асуудал нь Ираны цөмийн хөтөлбөрөөс энэ сард АНУ татгалзаж гарсан ч хоёр улс хамтарсан төсөл хөтөлбөрүүдээ тасалдуулалгүй үргэлжлүүлэх талаар зөвлөлдөх юм байна. Хоёр улсын удирдагчид энэ асуудлаар ойр дотно байр сууриа хуваалцаж, хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн яриа хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна гэж Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Чжан Хань Хуй мэдэгдэлдээ онцоллоо.

Уулзалтын тов одоогоор тодорхой бус байна. Гэсэн ч Ираны Ерөнхийлөгч уг ажлын айлчлалынхаа хүрээнд Хятадад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Иран улс нь ШХАБ-т ажиглагч гишүүн орны статусаар оролцдог. Энэ жилийн ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалт Хятадын хойд мужийн Чиндао хотод зургадугаар сарын  хоёр дахь долоо хоногт болохоор төлөвлөгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Тегераны эсрэг авч буй барууны хориг арга хэмжээ нэмэгдэж байгааг буруушаасан мэдэгдэл гаргаж байсан. Магадгүй Пакистан, Энэтхэг улсуудын дараа Ираныг гишүүнээр элсүүлэх асуудал ч яригдаж болзошгүй юм. Энэ хүсэлтийг нь БНХАУ дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн билээ. 

Ө.БАЯРЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж