Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан Монголын залуучуудын холбоонд “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг МЗХ болон Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, БЗД-ийн Сайн дурынхны төв хамтран зохион байгуулж байгаа аж. Дээрх байгууллагууд нь хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан амьдралын боломжгүй, нэн шаардлагатай хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэхийн зэрэгцээ, баярын бэлэг гардуулж, бяцхан урлагийн тоглолтыг бэлтгэж, баяр дээр баяр нэмж өгснөөрөө онцлог байв.
Эх сурвалж: www.polit.mn