Хонг Конгын Диснейлэнд Солонгос дээрх вебсайт нээжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Хонг Конгын Диснейлэнд Солонгос дээрх вебсайт нээжээ

Хонг Конгын Диснейлэнд Солонгос дээрх вебсайт нээжээ

Хонг Конгын Диснейлэнд резорт компани анхны Солонгос хэл дээрх вебсайтаа өнөөдөр /2018.05.28/ нээлээ. Энэ нь сүүлийн жилүүдээс харахад Хонг Конгын Диснейлэндэд ирэх Солонгос жуулчдын тоо огцом ихэсч байгаатай холбоотой ажээ. Тодруулбал, 2017 онд гэхэд 53%-иар ихэссэн үзүүлэлттэй гарсан байна.

Тус компанийн дэд захирал Линда Чой Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Сүүлийн таван жилийн судалгаагаар Хонг Конгын Диснейлэндэд ирэх хүмүүсийн тоо жил ирэх тусам маш хурдан өсч байна. Тиймээс бид одоогийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, хүмүүсийн анхаарлыг татсан шинэ шинэ тоглоом, үйл ажиллагаануудыг бэлдэхээр 2023 он хүртэл төлөвлөгөөндөө тусгаад байна” гэжээ.

www.hongkongdisneyland.com/ko гэх хаягаар орон солонгос хэл дээр паркын үйл ажиллагаа, зохион байгуулагдаж байгаа эвент зэргийг сонирхох боломжтой болжээ.

Т. ЗАНДАНМЯДАГ

Эх сурвалж: Yonhap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж