Монгол бөхөн 3000 болжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Монгол бөхөн 3000 болжээ

Монгол бөхөн 3000 болжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар өнгөрсөн сард монгол бөхөнд тооллого хийжээ. Тооллогыг бөхөнгийн тархац нутгийн хүрээнд хийсэн бөгөөд 3000 орчим толгой бөхөн нутагшиж байгаа нь тодорхой болжээ. Энэ тоог өмнөх жилийнхтэй харьцуулахад 40 хувиар буурсан аж.

Судлаачдын үзэж байгаагаар, энэ нь бөхөнгийн тархац нутгаар өвс, ногоо багатай байгаа учир бөхөн идэш тэжээл хайж уудам орон зайд шилжин байршиж байгаатай холбоотой аж. Тиймээс бөхөнгийн үржил, төллөлтийн бүс нутгийг тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгааг судлаачид онцолжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил мялзан гарахаас өмнө 11 мянган толгой монгол бөхөн байсан юм.

Мөн энэ оны гуравдугаар сард “Монгол бөхөнг хэрхэн аврах, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ” хурал болсон юм. Энэ үеэр монгол бөхөнгийн тоо толгойг эрс хорогдуулсан мялзан болон монгол бөхөнгийн өнөөгийн байдлын талаарх цаг үеийн мэдээллийг албаны хүнээс тодруулсан юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж