Авто спортын хурд хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны энэ оны зургаа дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Монакогийн гранпригээр үргэлжиллээ. Тус гараанд “Ред Булл” багийн Австрали нисгэгч Д.Риккиардо 1 цаг 42 мин 54:807 сек-н амжилтаар тэргүүлж, улирлын 2 дахь түрүүгээ хүртлээ. Түүний араас “Феррари” багийн С.Феттел орсон бол гуравдугаар байранд “Мерседес” багийн Л.Хэмилтон орсон байна.
Монакогийн гранпри уралдааны онооны бүсэд багтсан ТОП-10 нисгэгч
- Д.Риккиардо “Ред Булл” – 1 цаг 42 мин 54.807 сек
- С.Феттел “Феррари” +7.336 сек
- Л.Хэмилтон “Мерседес” +17.013 сек
- К.Райкконен “Феррари” +18.167 сек
- В.Боттас “Мерседе” +18.822 сек
- Э.Окон “Форс-Индиа” +23.667 сек
- П.Гастли “Торо Россо” +24.331 сек
- Н.Хюлкенберг “Рено” +25.839 сек
- М.Верстаппен “Ред Булл” +25:317 сек
- К.Сайнз “Рено” +1 мин 09.013 сек
Монакогийн гранпри нь хотын нарийн гудамжаар уралддаг тул нисгэгч нараас ур чадвар өндөр шаарддаг. Зам жижиг тул уралдааны явцад гүйцэж түрүүлнэ гэдэг эрсдэлтэй, өндөр анхаарал болгоомж, ур чадвар хэрэгтэй байдаг. Тийм ч учраас тестийн гараа болон байрлал тогтоох уралдаан их чухал юм. Д.Риккиардогийн хувьд тестний гараанаас эхлээд л хурдан байсан бөгөөд үндсэн гараанд амжилтаа хадгалснаар тэргүүн байр эзэлсэн.
Б.БЯМБАБАЯР