Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д хүч үзсэн Монголын хоёр жүдоч ялагдлаа.
Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлсэн боловч хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Хирофүми Ямамототой барилдаж, хоёул ижил вазари үнэлгээ аваад байсан ч 2:20 минутад цэвэр ялагдлаа. Харин Ч.Болдбаатар мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Францын бөх Иссам Нурт цэвэр ялагджээ.