МАН-ын бүлэг Тавантолгойг хөдөлгөх төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Тавантолгойг хөдөлгөх төслийг дэмжлээ

МАН-ын бүлэг Тавантолгойг хөдөлгөх төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.05.28/ хуралдлаа. Гэвч мэдээлэл хийсэнгүй. Тус намын бүлгээр Засгийн газраас санал оруулсан Тавантолгой төслийг хэлэлцэж, дэмжихээр болсон байна. Намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хуралдаж, Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойг хөдөлгөх төслийг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй, дахин хуралдахаар болсон юм.

Харин өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгой төслийг хөдөлгөх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Засгийн газраас Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4,7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэсэн хувилбарыг бүлэгт танилцуулсан.

IPO гаргасны дараа авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж танилцуулга төсөлдөө тусгасан байсан юм. Ерөнхий сайдын зүгээс Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөхийн туд эрх баригч намын бүлгээр хэлэлцүүлж, дэмжүүлэх ёстой гэдгийг хэлж байсан бөгөөд ийнхүү бүлэг дэмжихээр болж байна. Ингэхдээ Засгийн газар судалгаа, тооцоо, хийх ажил зэргээ сайн хийх ёстой гэдгийг бүлгийн гишүүд анхааруулжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж