Шатахуун импортлогчид Роснефьттэй 5 жилийн гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогчид Роснефьттэй 5 жилийн гэрээ байгуулжээ

Шатахуун импортлогчид Роснефьттэй 5 жилийн гэрээ байгуулжээ

Монгол Улс шатахууны хувьд Оросоос 80 хувь хараат. Нефтийн бүтээгдэхүүний гол түншлэгч бол ОХУ-ын ‘Роснефть’.  Тус компани Монголын шатахуун импортлогчидтой бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулжээ. Гэрээний нийт дүн 2.1 тэрбум ам.доллар юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Санкт-Петербургийн форумд яваагүй. Харин Монголын шатахуун импортлогчид тус форумд оролцож, энэ үеэр  “НИК”, “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг 12 компани ОХУ-ын төрийн өмчит компани болох Роснефьттэй гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Петровис” компани гэрээгээ таван жилээр сунгасан байна.  Энэ дотоодын жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгахад эерэгээр нөлөөлнө гэж импортлогчид үзэж буй юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж