Япон, БНСУ, БНХАУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд нар Токиод цугларлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Япон, БНСУ, БНХАУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд нар Токиод цугларлаа

Япон, БНСУ, БНХАУ-ын харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд нар Токиод цугларлаа

Япон, БНСУ, БНХАУ-ынХарилцаа Холбоо, мэдээллийн технологийн сайд нар салбарын өнөөгийн хөгжил болоод цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэхээр Японы нийслэл Токиод ирээд байна. Гурван улсын хамтарсан энэхүү уулзалт долоон жилийн дараа анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Юү Янг Мин / Yoo Young Min/, Хятадын Аж Үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Майо Вэй /Мaio Wei/, Японы Харилцаа холбоо хариуцсан сайд Сэйко Нода /Seiko Noda/ нар тус тус хүрэлцэн иржээ.

Тэд энэ салбарын дэлхий дахинд улс орнуудын эдийн засаг дахь нөлөөллийг сайжруулах, ажлын байрны орчин нөхцөлийг өөрчлөх аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг бий болгож хамтран ажиллах зэрэг асуудлаар гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт  (MOU) гарын үсэг зуржээ. Мөн тав дахь үеийн өндөр түвшний сүлжээг нэвтрүүлэх асуудлаар гурван улсын сайд нар хамтран ажиллах арга замыг хэлэлцлээ.

Мөн гурван улс хамтарч 2020 оны Токиогийн Зуны Олимп болон 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадамд супер хурдны сүлжээ гэгдэх  5G технологийг ашиглахаар ажиллаж байгаа юм.  

Т. ЗАНДАНМЯДАГ

Эх сурвалж: Yonhap

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж