Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх 2018 оны тавдугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ.
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүүг шалгаж байгаа. Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар туслалцаа үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт Д.Сугарыг дуудаж шалгах байсан ч түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа саад болж байсан. Тиймээс Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Д.Сугарыг дуудаж шалгах эрх нь АТГ-д нээлттэй болж байгаа юм.
Энэ асуудлаар өнгөрсөн баасан гарагт /2018.05.25/-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Жаст”-ын Батхүүгийн хэрэг дээр цагдаагийн байгууллага нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Одоо бид энэ хэрэг дээр дуудаж мэдүүлэг авна’ гэж мэдээлж байсан билээ.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр Д.Сугарыг цагдан хорьсон гэх мэдээлэл өгсөн юм. Энэ талаар АТГ-аас тодруулахад одоогийн байдлаар Д.Сугарыг хорьж саатуулсан зүйл байхгүй гэв.
Э.Ариун