Жинхэнэ гранатыг тоглоом гэж андууран гэрийнхээ гадна авчирсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Жинхэнэ гранатыг тоглоом гэж андууран гэрийнхээ гадна авчирсан хэрэг гарчээ

Жинхэнэ гранатыг тоглоом гэж андууран гэрийнхээ гадна авчирсан хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Яргайтын богинын амнаас он цаг нь тодорхойгүй гранат олджээ. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 26 –ны өдрийн 20.30 цагт “Яргайтын богинын амнаас гранат олоод гэрийнхээ гадаа аваад ирчихсэн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг дуудлагын дагуу шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн Олимп хотхонд оршин суугаа хаягтай 27 настай Э нь өөрийн хашаанаасаа гранат олсон бөгөөд улмаар жинхэнэ гранат гэж мэдэлгүй өөрийн эзэмшлийн авто машиндаа тээвэрлэн ирсэн аж. Тэрбээр хэргийн урьдчилсан мэдүүлгээр тоглоомон гранат гэж бодон авчирсан гэж мэдүүлжээ.

Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Одоогийн байдлаар уг гранатын он цагийг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа аж. 

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж