Ерөнхийлөгч Бурмаагаа баярлуулан гомдоов

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Бурмаагаа баярлуулан гомдоов

Ерөнхийлөгч Бурмаагаа баярлуулан гомдоов

УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж хардаг. Түүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлээд эргүүлэн татсан. Тэгвэл хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийг нөхөн томилох асуудал УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд уг томилгоонд Р.Бурмаагийн нэрийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсангүй. Р.Бурмаагийн зүгээс ‘УИХ-ын гишүүн биш байхдаа олон улсын туршлага, судалгаан дээр үндэслэн олон дүгнэлтүүд гаргаж байсан. УИХ-ын гишүүн болоод нам, Засгийн газар, УИХ дотор ямар алдаа, оноо байна вэ гэдэг дээр маш сайн туршлага судалсан. Тэгэхээр аль аль тал дээр туршлага хуримтлуулсан учраас  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилбол энэ хариуцлагатай албыг шударгаар хашиж чадна’ гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Ерөнхийлөгчийн зүгээс Р.Бурмааг энэ хариуцлагатай албыг хашиж чадахгүй гэж үзсэн үү, эсвэл олонх дэмжихгүй гэж бодсон уу, юутай ч Цэцийн гишүүд дахин ‘сойсонгүй.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж