“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон билээ. Монгол үндэсний, Өвөрмонгол, Буриад гэсэн гурван төрлийн барилдаан болох бөгөөд Үндэсний бөхийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр болох аж.
Барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас бөхчүүд ирж оролцоно. Мөн барилдааны үеэр үзэгчээс нэг хүнийг “Prius” автомашинаар шагнахаар болжээ. Тасалбар авсан үзэгчид дугаараа хадгалж, сугалаанд оролцох юм байна.
Монгол туургатны бөхийн барилдаан холбооны маргаантай асуудлаас болж хойшлохгүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ.