Хойд Солонгосын албаны хүмүүс өнөөдөр /2018.05.28/ Бээжин хотод ирлээ. Тэд АНУ-тай зургадугаар сарын 12-нд хийх уулзалтад оролцохоор Сингапур луу зорино хэмээн эх сурвалжууд мэдэгдлээ. Хоёр орны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ирэх зургадугаар сарын 12-нд болох дээд хэмжээний уулзалтад оролцон аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм.
Мөн Цагаан ордны үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудын зөвлөлийн дарга Жое Хагинаар удирдуулсан АНУ-ын албаны хүмүүс Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Сингапурыг зориод байна.
Т.Занданмядаг
Эх сурвалж: Yonhap