“Эрдмийн чуулган-2018” зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

“Эрдмийн чуулган-2018” зохион байгуулагдлаа

“Эрдмийн чуулган-2018” зохион байгуулагдлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар үүсч байгуулагдсаны 80 жил, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 40 жилийн ойн хүрээнд 2018 оны 05 сарын 25-нд Багануур Эрүүл мэндийн төвөөс “Эрдмийн чуулган-2018”-ыг зохион байгууллаа.

“Эрдмийн чуулган-2018”-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, ЭМЯ-ны мэс заслын зөвлөх мэргэжилтэн Н.Баасанжав, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд, НЭМГ-ын Гамшиг, онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар шүүгчээр уригдан оролцлоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдмийн чуулган”-д тус төвийн эмч, мэргэжилтнүүдээс шалгарсан 10 илтгэл тавьж хэлэлцүүлснээс Сэтгэцийн эмч С.Байгалмаагийн “Багануур дүүргийн хүн амын дунд амиа хорлож нас барсан тохиолдлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл” илтгэл 1-р байр, Томуугийн тандалтын эмч И.Одын “Багануур дүүргийн сүүлийн 5 жилийн томуугийн улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын хүндэрсэн халдвараар хүүхдийн тасагт хэвтэн эмчлэгдсэн хүүхдүүдийн тандалт судалгаа” илтгэл 2-р байр, “Замбага” эмнэлгийн эмч М.Шүрэнцэцэгийн“Багануур ХХК-ний ажилчдын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг үнэлсэн судалгааны дүн’ илтгэл 3-р байр, Нярайн тасгийн сувилагчГ.Батжилмаагийн“Шарлалттай нярайд билимерийг ашигласан судалгаа” илтгэл 4-р байр тус, тус эзэллээ.

“Эрдмийн чуулган”-д Анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд “Уушгины архаг бөглөрөлт өвчин, Дүрс оношлогоо, шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан. Энэ үеэр тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Сэлэнгэсүлжээ “Клиникийн профессор” цол, тэмдгийг академич Н.Баасанжав багшаас гардан авлаа.

Дашрамд дурдахад 2004 онд Багануур Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар “Эрдмийн зөвлөл” байгуулагдан өнөөг хүртэл тогтмол ажиллаж байгаа бөгөөд дотоод шүүрлийн булчирхайн эмч С.Гэрэлцэцэг даргатай гишүүд удирдан зохион байгуулж ирсэн байна.

Эрдмийн зөвлөл нь байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нотолгоонд тулгуурласан анагаах ухааныг дүүрэгтээ хөгжүүлэх, мэргэжлийн ажилдаа шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа дүгнэлтийг хийдэг болох, шинэ мэдээлэл технологийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга барилд сургах зэрэг ажлуудыг дүүргийн нийт эмч мэргэжилтнүүдийн дунд өргөн хүрээгээр зохион байгуулж, идэвхижүүлэн ажиллаж иржээ.

Түүнчлэн ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөл, АУХүрээлэнгийн эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны эрдмийн зөвлөл, НЭМГ-ын эрдмийн зөвлөлтэй тогтмол хамтарч ажилласны дүнд тус Эрүүл мэндийн төвийн мэргэжлийн зэрэг цолтой эмч мэргэжилтнүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Өнөөгийн байдлаар Багануур Эрүүл мэндийн төвд Клиникийн профессор 12, Анагаахын Шинжлэх Ухааны магистр 3, Сэтгэл судлалын магистр 1, НЭМ-ийн магистр 10, боловсролын магистр 6, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч 3, сувилагч 11, ахлах зэрэгтэй их эмч 10, сувилагч 73 ажиллаж байгаа бөгөөд нийт эмч мэргэжилтнүүдийн 66 хувь нь мэргэжлийн зэрэг, цол хамгаалсан амжилттайгаар байгууллагынхаа 40 жилийн ойгоо угтаж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж