АНУ-ын тэргүүн хатагтай олон нийтийн өмнө гаралгүй удаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэргүүн хатагтай олон нийтийн өмнө гаралгүй удаж байна

АНУ-ын тэргүүн хатагтай олон нийтийн өмнө гаралгүй удаж байна

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп эмнэлэгт хэвтээд өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт /2018.05.19/ гэртээ ирснийг Цагаан ордны тэргүүн твиттер хуудсаараа мэдээлж байсан.

Тэргүүн хатагтай хамгийн сүүлд Хойд Солонгост хоригдсон АНУ-ын гурван иргэнийг эх орондоо эргэн ирэхэд угтан авах арга хэмжээнд Ерөнхийлөгч Д.Трамптай хамт оролцсон. Түүнээс хойш буюу тавдугаар сарын 10-аас хойш олны хараанд өртөөгүй аж.

Тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч түүний биеийн байдал сайн байгаа төдийгүй томоохон үйл явдлуудад бэлтгэн, цагаан ордонд болсон хэд хэдэн уулзалтад оролцсоныг мэдэгджээ.

Дөчин найман настай тэргүүн хатагтайн бөөрний мэс ажилбарын талаар мэргэжилтнүүд янз бүрийн дүгнэлт өгч байна. Зарим нь энгийн ажилбар байсан гэх, зарим нь түүнд тэнхрэх хугацаа зайлшгүй шаардлагатай, хатагтай Меланиаг олны хараанд байдаг тул түүнийг хэт хянаж байна гэжээ.

Ө.Баярзул

Эх сурвалж: People Magazine

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж