ОХУ-ын Долгорпрудны хотод болсон Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.05.27/ өндөрлөлөө. Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-ын жинд Ш.Алтанбагана түрүүлжээ. Тэрбээр өөрийн ах Ш.Ариунбаатарын хамт тус тэмцээнд уригдан оролцсон юм.
Европын тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцлоо.