Үс унах аюулаас аврагч iRestore

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Үс унах аюулаас аврагч iRestore

Олон хүмүүс компьютер дээр тоглох, нийтийн сүлжээгээр аялах зэргээсээ болж нойргүйдэлд орон стресст нэрвэгддэг. Ер нь компьютерийн ард олон цагаар сууж маш их ачаалалтай ажилладаг хүмүүс үс унах өвчнөөс амархан сэргийлэх боломжтой болжээ.

Энэхүү бяцхан төхөөрөмжийг iRestore гэдэг. Энэ төхөөрөмж нь үсний уг дахь уутанцарыг өдөөж, туяан эмчилгээг хийх 27 улаан туяан гэрэлтэй хосолсон нам түвшний 650nm лазерыг ашиглан бага хэмжээний лазер эмчилгээг хийж буй хэрэг юм.

Үүний үр дүнд хүний үс эрүүл өтгөн байдлаа хадгалсаар байх ажээ.

iRestore-ийн дутагдалтай тал гэвэл энэ төхөөрөмжийг зүүхэд эвгүй бөгөөд, зүүсэн хойноо хэн нэгэнд эвгүй харагдах магадлалтай. Гэвч олон нийтийн газар биш, гэртээ ашиглах болохоор энэ хүндрэл биш юм.

Төхөөрөмжийн үнэ тийм ч хямд биш, 499 ам.доллараар худалдаалагдаж байгаа ч үс унах аюулаас сэргийлэх тухайд харин ч хямд үнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж