Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд аюулын харанга дэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.27-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд аюулын харанга дэлдэж байна

Түрхэн зуурын уур бухимдлаа барьж чадахгүйгээсээ болж, Монголчууд гэмт хэрэгтэн, гэмт хэргийн хохирогч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч, хайртай дотнын гэр бүлийнхнийгээ гомдоож байгаа статистик тоо мэдээлэл өнөөдөр нийгмийн цочроож байгаа билээ. Тодруулбал, хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд, архидан согтуурснаас  үүдэлтэй байна. Мөн гэмт хэргийн 60 гаруй хувь нь архидан согтуурснаас болж байна. Монголчууд амиа хорлолтоороо бүс нутагтаа дэд байр эзэлснийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна. Энэ бүхний цаана сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж буйг сэтгэл засалч эмч нар хэлж байна. Сэтгэлийн түрхэн зуурын хямралаа тайтгаруулахын тулд бид согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэгтэн, гэмт хэргийн хохирогч болсоор байх уу?

Сэдэв-360 энэ удаад Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж