БНМАУ ЭЗХТЗ-д гишүүнээр элсэв /1962.06/

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНМАУ ЭЗХТЗ-д гишүүнээр элсэв /1962.06/

1922.06.02 Монгол Улсаас Зөвлөлт улсад суух элчин сайд Даваа мээрэн ЗСБНХОУ-ын ГТХ-ны дарга М.И.Калининд итгэмжлэх жуух бичгээ барив.

1924.06.02 Монголын худалдаа Аж үйлдвэрийн банк нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1926.06 Хошуудад “суртал нэвтрүүлэгч” буюу “ухуулагч”-ийн орон тоог бий болгож, ард түмэнд төр засгаас явуулж буй бодлогын талаар суртал нэвтрүүлгийг  эрчимжүүлэх тухай шийдвэр гаргасан.
1927.06 Аймгийн яамдын дэргэд “Ардыг гэгээрүүлэх хэлтэс” байгуулагдав.
1930.06 Намын төв хорооны тогтоолоор сүм хийд, жасын малыг ардуудад гэрээгээр маллуулж, хөлсийг нь сүм хийдээр төлүүлж байхаар болов.
1931.06 Монголын баруун хил болох Булган голын эх, Халзангийн давааны чиглэлээр Урианхайн оргодол Да лам Чүлтэм, Ма-Дарин нар гоминданы цэргийн дэмжлэгтэйгээр хэд хэдэн удаа довтлов.
1932.06 МАХН-ын төв хороо ба Төв хянах байцаах комиссын хамтарсан онц III бүгд хурал хуралдаж, “Зүүн оппортунизм” буюу зүүний алдаа завхралыг зогсоох шийдвэр гаргаж, “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тунхаглав.
1933.06 Улс орныг радиожуулж эхлэв.
1938.06 МАХНТХ, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаас үндэсний цөөнхийн тухай чухал тогтоол гаргав. Уг шийдвэрээр баруун хязгаарт хуучин нийгмийн  байгууллыг халж, ардын засаг тогтоох, казак, урианхай зэрэг цөөнх үндэстнийг идээшил тохиромжтой газар нутгаар хангаж, орон нутгийн захиргааг ардчилсан сонгуулийн үндсэн дээр байгуулах тухай зэрэг чухал асуудлыг хөндсөн байна.

1940.06 Зөвлөлт-Монгол-Япон-Манж-гогийн хооронд хилийн шийдвэрлэх тухай хэлэлцээр хийв.
1954.06 Хүнсний ба үйлдвэрийн барааны улсын жижиглэн худалдаалах үнийг хорогдуулах тухай сайд нарын  зөвлөлийн тогтоол гарав.

БНМАУ-ын АИХ-ын сонгууль болов. Гадаад явдлын яамны сайд Ж.Самбууг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар сонгожээ.
1957.05.30 БНМАУ-аас Хөх хотод Ерөнхий консулын газраас байгуулж, Ерөнхий консулаар Даш томилогдов.
1962.06 БНМАУ ЭЗХТЗ-д гишүүнээр элсэв.
1967.06 БНМАУ – Лалын БНМавритан улсын хооронд дипломат харилцаа тогтоов
1972.06 БНМАУ- БНБангладеш улстай дипломат харилцаа тогтоов
1975.06 БНМАУ- Кувейт улстай дипломат харилцаа тогтоов
1976.06 БНМАУ-Папуа-Шинэ Гвиней улстай дипломат харилцаа тогтоов
Улаанбаатар хотын гэрлэх ёслолын ордон нээгдэв.
1977.06 БНМАУ-Коста-Рика улстай дипломат харилцаа тогтоов
БНМАУ-ын эргүүлийг хамгаалах хууль батлагдав.
1979.06.01 Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулагдсан “Хүүхдийн төв номын сан”нээгдэв.
1981.06 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж,    II ээлжийг  ашиглалтанд оруулав.
1982.06 Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрийн иж бүрэн цогцолборын суурь тавигджээ.
1990.05.30 ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот болон Монголын нийслэл Улаанбаатар хотын хооронд анх удаагаа олон улсын галт тэрэгний маршрут нээв
1991.05.30 Дэлхийн үр тариан төлөвлөгөөний захиргааг төлөөлөн АНУ-ын Засгийн газар, Хятадын Засгийн газрыг төлөөлөн Хятадын худалдааны яам, Төмөр замын яам Дэлхийн үр тариа төлөвлөгөөний захиргааны Бээжинд суугаа төлөөлөгчийн газрын нэг гишүүн БНМАУ-д үр тарианы яаралтай тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

АНУ-ын Засгийн газар Монголд 30 мянган тонн буудайгаар туслах, гэхдээ аль болох түргэвчлэхийн тулд эхний хэсгийг Монгол руу тээвэрлэн хүргэж, Хятадын Засгийн газар 140 мянган тонн буудай зээлээр өгөхийг зөвшөөрсөн байна.

1998.06 Төрийн өмчийн “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэрийг Засгийн газраас гаргав. Гэвч удалгүй хууль бус хэмээн үзэж, УИХ-аас уг шийдвэрийг цуцалжээ. Удалгүй эвслийн II засгийн газар цөөнхийн шаардлага, олонхын дэмжлэгтэйгээр огцров.

2004.06.01 Сүүлийн хоёр гаруй жил ширүүн өрсөлдөгчтэй тулгараад байгаа Хятад Улсын ӨМӨЗО-ны Бугат хотын ган төмрийн зураг  төслийн судалгааны ерөнхий газар Монгол Улсын Улаанбаатар хотноо хүн амын хэт төвлөрлийг зохицуулах төсөл боловсруулан Улаанбаатар хотноо гэрээ байгуулав. Азийн хөгжлийн банкнаас зээл олгосон 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа “Дулааны байгууламж”төсөл нь Монгол Улс дахь дулааны эрчим хүчний байгууламж дотор хамгийн том байгууламжийн төсөл бөгөөд  БНХАУ нь өдгөө Монгол Улсын хамгийн том гол батлаан даагч болсон юм.

2007.05.28 Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзав.

2008.06.02 БНХАУ-ын Манжуур, Ар Хашаатын хилийн боомтоор 350 тонн үр тариа нууцаар хил давуулахаар завдсаныг боомтын ажилтан илрүүлсэн байна.

2011.05.31 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлав.

2011.06.01 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна.  УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гаргах болсон байна. Энэхүү 500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулах ажээ. Мөн “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, Баруун дөрвөн зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойргийг  багтаасан “Замын олон түвшний огтолцол” төсөл, автозамын уулзвар, төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Төслүүдийн санал, ТЭЗҮ-ийг тооцоо судалгааг боловсруулж, Сангийн яаманд тухайн оны зургадугаар сард багтаан хүргүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгажээ. 500 сая ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нь долоон жил чөлөөлөгдөх бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй байх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж