УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ удаад хуралдахгүй аж. Харин УИХ дахь МАН-ын бүлэг ‘Эрдэнэс Тавантолгой’-н асуудлаар хуралдаж байна. МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа энэ төслийг хөдөлгөх талаар хэлэлцэж, 30 хувьд нь IPO гаргах хувилбар дээр тогтсон. Ингээд илүү дэлгэрэнгүй, тодорхой төсөл оруулж ирэхийг Засгийн газраас шаардсан юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газар дээрх төслөө бүлгийн хурал дээр оруулж ирсэн бололтой.