Ченгдугийн гран-прид “Улаанбаатар Хангарьд” III байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Ченгдугийн гран-прид “Улаанбаатар Хангарьд” III байр эзлэв

Ченгдугийн гран-прид “Улаанбаатар Хангарьд” III байр эзлэв

-‘Улаанбаатар Хангарьд’ баг ФИБА 3х3 Ченгду дэлхийн гранпри тэмцээний гуравдугаар байрт шалгарлаа-

ФИБА 3х3 холбооноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн энэ улирлын долоо дахь дэлхийн гран-при тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2018.05.26-27/ БНХАУ-н Ченгду хотноо боллоо. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд “Ховд” болон “Улаанбаатар Хангарьд” гэсэн мэргэжлийн багуудаа оролцуулснаас гадна эмэгтэй баг анх удаагаа мэргэжлийн тэмцээнд өрсөлдсөн юм.

“Ховд” баг урьдчилсан хэсэгт Литвийн ‘Вилкавискас’ болон Чехийн ‘Мариенбад’ багуудыг хожин “С” хэсэгт “Улаанбаатар Хангарьд’, Сербийн “Белгради” багуудтай тоглосон юм. Энэ хэсгээс “Ховд” баг хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол “Улаанбаатар Хангарьд” баг хоёр хожилтойгоор хасагдах шатанд шалгарсан.

‘Улаанбаатар Хангарьд’ баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-ын Москва багийг 21-17 онооны харьцаатай хожин шилдэг дөрөвт багтсан. Манай сагсчид Сербийн “Витец” багт хожигдон гуравдугаар байрт шалгарлаа.

Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт “Лиман” баг эзэлсэн бол “Витец” баг дэд аварга болсон юм.

Эмэгтэй баг БНХАУ, Серб, Индонезын багуудтай “В” хэсэгт хэсэгт багтсан. Манай сагсчид хэсгийн эхний тоглолтоо Индонези  улсын багийн хожсон ч БНХАУ, Сербийн багт хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Сануулахад, ФИБА 3х3 дараагийн дэлхийн гран-при тэмцээн зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад болно. Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын төв талбайд болох энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг багууд олноор ирэх юм. Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн зургадугаар сарын 1-3-ны хооронд болно. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж