Израилийн Батлан хамгаалах яамны ням гарагт /2017.05.27/ мэдээлснээр Израиль улс Газын зурваст нэвтрэгчдээс урьдчилан хамгаалах үүднээс газар дундын тэнгист хаалт бариулж байгаа аж.
“Нэвтэлшгүй” хэмээн тодорхойлоод буй энэхүү хаалт нь энэ оны төгсгөл гэхэд баригдаж дуусахаар төлөвлөгдсөн бөгөөд 2014 оноос хойш Газын зурвасыг тэнгисийн замаар нэвтрэх оролдлого хийсээр ирсэн Хамас бүлэглэлийн террорист ажиллагаанаас хамгаалах оновчтой алхам болсон хэмээн эрх баригчид үзэж байна.
Газын зурвасын хойд хилээс цөөн километрийн зайд орших Зиким эрэг дагуу баригдаж буй энэхүү хаалт нь өргөст утсаар бүрхэгдсэн байх болно гэдгээс өөр мэдээллийг албаны зүгээс өгөөгүй байна.
Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яам Иерусалим руу нүүснээс хойш Израиль Палестиний харьцаа ширүүсч, мөргөлдөөний улмаас 100 орчим палестинчууд амиа алдаад байгаа хэрэг саяхан болж өнгөрсөн бөгөөд босогчдын зүгээс ирэх Мягмар гарагт энэхүү тэнгисийн хаалтыг барих үйл явцад саад учруулах оролдлого хийхээ илэрхийлжээ.
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж: DeutscheWelle