Их театрын салбарыг Калининградад байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Их театрын салбарыг Калининградад байгуулна

Их театрын салбарыг Калининградад байгуулна

Калининградад байгуулагдах Их театрын салбар тус хотын Октябрьский арал дээр баригдах Соёлын төвд байрлана хэмээн Калининград мужийн Амбан захирагч антон Алиханов РИА Новости”д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрбээр Петербургийн Эдийн засгийн форумд оролцох байхдаа энэ ярилцлагыг өгсөн байна.

“Бидний хувьд Их театрын салбараас гадна Русский музей, Эрмитаж, Третьяковкийн галерейн салбарыг байгуулахаар зорьж байна. Энэ нь гоо зүйн талаасаа маш ач холбогдолтойгоос гадна манай мужийн аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ түлхэц өгнө” хэмээн Алиханов хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган Калининград мужид соёл, урлагийн том төв байгуулах үүргийг Засгийн газартаа өгсөн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж