Ингушет, Халимаг хоёр ХАА-н салбарт хамтран ажиллана | News.MN

Ингушет, Халимаг хоёр ХАА-н салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Ингушет, Халимаг хоёр ХАА-н салбарт хамтран ажиллана

Ингушет, Халимаг хоёр ХАА-н салбарт хамтран ажиллана

ОХУ-ын Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров, Халимагийн тэргүүн Алексей Орлов нар Петербургийн Эдийн засгийн форумын үеэр хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхээр тусгасан бөгөөд тэр дундаа хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тохиролцлоо хэмээн Ингушетийн тэргүүний хэвлэлийн алба мэдээллээ.

Ялангуяа мал аж ахуйн салбар харилцааг илүүтэй хөгжүүлэх юм. Ингушет нь аль хэдийн Халимагаас сүүний чиглэлийн 800 үнээ худалдан авсныг Юнус-Бек Евкуров онцолсон байна. Ингэснээр Ингушетийн сүүний чиглэлийн үнээний тоо толгой 1700-д хүрчээ. Харин Ингушетийн хувьд мах боловсруулах өндөр технологийн үйлдвэрийг хөгжүүлж байгаа бөгөөд Халимаг улс энэ чиглэлийг ихээхэн сонирхож байгаа ажээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломж аль алинд нь байгааг Евкуров мөн дурдлаа. “Халимаг Каспийн тэнгист гарц байна, бидэнд сүрлэг сайхан уулс байна. мөн эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх рашаан сувиллууд бидний ал алинд байна” хэмээн тэр хэллээ.

Петербургийн Эдийн засгийн форум энэ тавдугаар сарын 24-26-нд зохиогдсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-28 66.181.185.140

krimiin guur saad bolohvii

Avatar

Зочин 2018-05-28 64.119.21.222

Yxcэн бaaca хийж оросын жижиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж