Олег Дерипаска “Русал”-ын удирдлагаас гарав

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

Олег Дерипаска “Русал”-ын удирдлагаас гарав

Олег Дерипаска “Русал”-ын удирдлагаас гарав

Оросын “Русал” компанийн гол эзэмшигч Олег Дерипаска компанийн захирлуудын зөвлөлөөс гарсныг Хэвлэлийн алба нь мэдээллээ.

Хэвлэлийн албаны мэдээнд дурдсанаар АНУ-аас Орост тавьсан санхүүгийн хоригийн улмаас “Русал” компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироохгүй гэсэн үүднээс ийнхүү огцорч байгаа гэжээ.

Тавдугаар сарын 18-нд “En+ Group” компани мөн тус компанийн Захирлуудын зөвлөлөөс Дерипаска гарсныг мөн мэдэгдсэн. Түүний энэ шийдвэр нь “Баркерийн төлөвлөгөө”-тэй холбоотой болохыг тайлбарласан. “Баркерийн төлөвлөгөө” гэдэг нь хэрвээ Дерипаска “En+ Group” компанид хяналт тавих чадамжгүй болсон нөхцөлд тус компанийг хоригоос гаргах тухай юм.

Хоригийн улмаас Дерипаскатай холбоотой компаниудын удирдлагад ихээхэн өөрчлөлт орж байна. “Русал”-ийн ерөнхий захирал Александр Бурико албан тушаалаасаа огцорч байгаагаа тавдугаар сарын 23-нд мэдэгдсэн. Түүний оронд Евгений Никитинийг томилсон. Түүний өмнөхөн “En+ Group”-ын Захирлуудын зөвлөлөөс долоон хүн, тухайлбал, Максим Соков, Дмитрий Афанасьев, Гульжан Молдажанова, Ольга Машковская, Екатерина Никитина, Зигфрид Вольф нар, мөн “Русал”-ын ерөнхийлөгч Владислав Соловьев нар албан тушаалаа өгсөн.

АНУ энэ оны дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-ын эсрэг санхүүгийн хориг тавьж, компаниуд болон хувь хүмүүсийг хоригийн жагсаалтад оруулсан юм. Энэ жагсаалтад Дерипаскатай холбоотой хэд хэдэн компани, тухайлбал, En+ Group, ГАЗ, “Базовый элемент”, “Русал” орсон. Хоригт орсон компаниудын АНУ дахь хөрөнгийг царцааж, АНУ-ын иргэдэд эдгээр компанитай бизнесийн харилцаанд орохыг хориглосон юм.

Энэ хоригийн дараагаас Оросын олон компани, банкны хувьцааны ханш унаж эхэлсэн. Хоригоос хойших нэг сарын хугацаанд “Русал” 96 тэрбум рублийн хөрөнгөжих боломжоо алдаад байгаа юм. “Русал”-тай гэрээ хийсэн АНУ-ын хэд хэдэн компани гэрээний нөхцөлөө эргэн харах шаардлагатай болоод байгаа.

Дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-ын талаас “хэрвээ Дерипаска “Русал” дахь эзэмшлээсээ татгалзвал “Русал”-ийг хоригийн жагсаалтаас хасаж болно” хэмээн мэдэгдэж “Русал”-тай байгуулсан гэрээгээ эргэн харах боломжийг аравдугаарс арын 23 хүртэл өөрийн компаниуддаа олгож байгаагаа АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж